“Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба нийгмийн хариуцлага ёс зүй 2025” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хуралд илтгэл хэлэлцүүллээ
Дотоод Хэргийн Их Сургуулийн Хилийн албаны сургуулиас “Нийгмийн сэтгэл зүйн тулгамдсан асуудлууд ба нийгмийн хариуцлага ёс зүй 2025” сэдэвт Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулсан бөгөөд Нийгмийн хамгааллын тусгай төвийн сэтгэл зүйч Б.Буянсүрэнгийн “Тэнэмэл орон гэргүй, архины хамааралтай иргэдийн сэтгэл зүйн асуудал” сэдэвт илтгэл 6 орны 70 гаруй эрдэмтэн судлаачдын бүтээлээс хэлэлцэх 8 илтгэлийн нэгээр шалгарч эмхэтгэлд хэвлэгдэхээр боллоо. Энэ удаагийн олон улсын эрдэм шинжилгээний хуралд Хил хамгаалах байгууллага, Батлан хамгаалах яамны Батлан хамгаалах эрдэм шинжилгээний хүрээлэн, ОХУ, БНХАУ, БНЭУ, ИБУИНХУ, Антигуа ба Барбуда улс болон ДХИС, МУИС, МУБИС, ХААИС, ҮБХИС, “Отгон тэнгэр”, “Их засаг” зэрэг их, дээд сургуулиуд, Сэтгэл судлалын төвүүдийн эрдэмтэн, судлаачид, багш, сэтгэл зүйч байгууллагын төлөөлөл оролцсон ач холбогдол бүхий хурал болж өнгөрлөө.









