Хорт зуршлын эсрэг нэгдье” – Уулзалт зохион байгуулагдлаа
Хорт зуршлын хор нөлөөг нийгэмд таниулах, урьдчилан сэргийлэх, нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нарын мэргэжлийн ур чадварыг нэмэгдүүлэхэд тус уулзалтын зорилго чиглэсэн.
Уулзалтад АНУ-ын Аризона мужийн эмнэлгүүдийн холбооны ерөнхийлөгч асан Брюс И. Персон Донтолтын нуугдмал үе түүнийг илрүүлэх талаар илтгэл танилцууллаа.
Уулзалтад Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, Налайх дүүргийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Н.Мандуул ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх албаны урьдчилан сэргийлэх хамтын ажиллагааны хэлтсийн ахлах мэргэжилтэн М.Даваасамбуу нар илтгэл танилцууллаа.
Түүнчлэн Гуам-Макронези дахь хүмүүнлэгийн төслүүдийн зохицуулагч, хатагтай Лэсли Т.Пийрсон, Япон дахь Донтолтын эсрэг хөтөлбөрийн зохицуулагч Ноён Макото Уэн, Солонгос улсын Эрүүл мэндийн яамнаас итгэмжлэгдсэн мэргэжлийн Сэтгэл зүйч, Залуучуудын зөвлөх, Клиник сэтгэл зүйч ЁнСок Кил нарын мэргэжилтнүүд семнинарын үйл ажиллагааг удирдсан.
Хамтран зохион байгуулсан:
Deseret International Charities ДОУЭБ
Сэтгэцийн Эрүүл Мэндийн Үндэсний төв
Хар тамхитай тэмцэх газар
“Хорт зуршлын эсрэг нэгдье” уулзалтад Нийгмийн хамгааллын тусгай төвөөс нийгэм сэтгэл зүйн багийн 9 албан хаагчийн бүрэлдэхүүнтэй баг оролцсон бөгөөд тус үйл ажиллагааг зохион байгуулсан Дэзэрэт ОУБ-ын хамт олонд талархал илэрхийлье







