Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, Зөв найзууд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дарга Ш.Эрдэнэбилэг нар 2026 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг, Зөв найзууд нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын дарга Ш.Эрдэнэбилэг нар 2026 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хоёр байгууллагын төлөөлөл шинэ оны эхэнд 2025 онд хамтран хэрэгжүүлсэн ажлаа дүгнэх уулзалт, 2026 онд хамтран ажиллах уулзалтаа тус тус зохион байгууллаа.
Уулзалтын үеэр Зөв найзууд НҮТББ-аас Нийгмийн хамгааллын тусгай төвийн эрүүл мэнд, нийгэм сэтгэл зүйн багийн 2 албан хаагчид Сүхбаатар дүүргийн 60 жилийн ойн медалийн шагнал гардууллаа.
2026 онд төлөвлөгөөний хүрээнд үйлчлүүлэгч иргэдийг бие даасан амьдралд шилжүүлэхэд чиглэсэн сургалт хөгжлийн үйл ажиллагаа, сайн дурын их цэвэрлэгээ, мод тарих зэрэг байгаль орчны хамгаалал, нийгмийн хөгжилд хувь нэмэр оруулахад хамтран ажиллах юм.
Нийгмийн Хамгааллын Тусгай Төв






