Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хөгжлийн цогцолбор ашиглалтад орлоо
Баянзүрх дүүргийн Улиастайн Майхантын аманд баригдсан Нийгмийн хамгааллын тусгай төвийн сургалт, хөгжлийн цогцолборын барилгын ажил амжилттай дуусаж, улсын комисс хүлээн авав. Тус цогцолбор нь нэг дор 200–250 зорилтот бүлгийн иргэнд нийгэмд бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлж, хөдөлмөр эрхлэлтийг бүх талаар идэвхтэй дэмжин ажиллах юм. Төвөөр дамжуулан зорилтот бүлгийн иргэдийн амьдралын чанар, бие махбод болон сэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих олон талт үйл ажиллагаа явуулах бөгөөд манай хамт олон энэ зорилтыг амжилттай хэрэгжүүлэхийн төлөө чин сэтгэлээсээ хичээнгүйлэн ажиллаж байна.









