Гэр оронгүй, архины хамааралтай иргэдэд чиглэсэн нэгдсэн арга хэмжээ эхэллээ.
Нийслэлийн хэмжээнд тулгамдаж буй гэр оронгүй, архины хамааралтай иргэдийн асуудлыг шийдвэрлэх зорилгоор Нийгмийн хамгааллын тусгай төвийн албан хаагчид 7 багт хуваагдан төлөвлөгөөт дүүргүүдэд ажиллалаа.
Энэхүү илрүүлэг, судалгааны ажлын хүрээнд дараах бодит арга хэмжээнүүдийг хэрэгжүүлнэ:
Бүртгэлжүүлэлт: Зорилтот бүлгийн иргэдийг бодитой тодорхойлж, мэдээллийн санг шинэчлэх
Халамжийн үйлчилгээ: Түр хамгаалах байр болон нийгмийн халамжийн үйлчилгээнд хамруулах
Эрүүл мэнд, сэтгэл зүйн дэмжлэг: Шаардлагатай эмчилгээ, сэтгэл заслын зөвлөгөөнд холбох
Дахин нийгэмшүүлэх: Иргэдийг тогтвортой амьдралд шилжүүлэх, нийгэмд эргэн нэгтгэх шат дараалсан арга хэмжээ хэрэгжүүлэх
Цаашид зөвхөн илрүүлэлтээр хязгаарлахгүй, урьдчилан сэргийлэх, амьдралын чанарыг дээшлүүлэхэд онцгой анхаарч ажиллах юм.
Үүнд -Иргэн таны оролцоо маш чухал!: Хэрэв та тусламж шаардлагатай, гэр оронгүй иргэнтэй таарвал холбогдох байгууллагад яаралтай мэдээлж, нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэхийг уриалж байна.



