Шинэ 7 хоногийг халуун дулаан тэврэлт, сайхан дурсамжаар эхлүүлье.
Шинэ 7 хоногийг халуун дулаан тэврэлт, сайхан дурсамжаар эхлүүлье.
Залуу насныхаа эрч хүч, мэдлэг ур чадвар, инээмсэглэл дүүрэн өдрүүдээ нэг байгууллагад зориулж, олон жилийн хөдөлмөрөөрөө түүх бүтээнэ гэдэг үнэхээр бахархам хувь тавилан.
Нийгмийн хамгааллын тусгай төвд 23 жил тууштай ажиллаж, хамт олныхоо түшиг тулгуур, итгэл найдвар болж ирсэн Ерөнхий нягтлан Батаагийн Энхдолгорт хамт олон маань чин сэтгэлийн талархал, хүндэтгэлээ илэрхийлсэн юм.
Олон жилийн хөдөлмөр, бүтээсэн бүхнээ дараагийн үедээ өвлүүлэн, ажлын тамгаа шинэ нягтландаа хүлээлгэн өгсөн нь бахархал, хүндэтгэлийн ХАМГИЙН САЙХАН МӨЧ байлаа.
Танд эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээлээр дүүрэн гэгээлэг сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Хүндэтгэсэн,
Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон



