Японы ЖАЙКА Олон Улсын Байгууллагаас хэрэгжүүлж буй “Монгол Улсын зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих замаар бие даан амьдрахад нь дэмжлэг үзүүлэх тогтолцоог бэхжүүлэх” төслийн багийнхан манай байгууллагад зочиллоо.
Энэ хүрээнд байгууллагын удирдлагууд болон хөдөлмөр эрхлэлт хариуцсан ажилтнуудтай уулзалт зохион байгуулж, цаашдын хамтын ажиллагааны чиглэл, боломжийн талаар санал солилцов.
Уулзалтын үеэр: НХТТ-ийн шинэ цогцолбор төвийн үйл ажиллагаатай танилцлаа
Иргэдэд чиглэсэн сургалт, хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар мэдээлэл солилцлоо
Төслийн хүрээнд хэрэгжиж буй “Ажил турших” хөтөлбөрийн явц, үр дүнгийн талаар хэлэлцэж, санал бодлоо хуваалцлаа
Энэхүү уулзалт нь талуудын ойлголцлыг бэхжүүлж, зорилтот бүлгийн иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих чиглэлд хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.
Хамтын ажиллагаа улам өргөжин, үр дүнтэй хэрэгжих болтугай