“НЭГ АЛБАН ХААГЧ – ТАВАН МОД” АРГА ХЭМЖЭЭНД НЭГДЛЭЭ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 44 дүгээр зарлигаар жил бүрийн 5, 9 дүгээр сарын Бямба, Ням гарагуудыг “Тэрбум мод тарих үндэсний өдөр” болгон зарласан билээ.
Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Айцын амны ойн талбайд зохион байгуулагдсан “Нэг албан хаагч – Таван мод” арга хэмжээнд Нийгмийн хамгааллын тусгай төвийн хамт олон нэгдлээ.
35 албан хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр
175 ширхэг мод тарьж, ногоон ирээдүйн төлөө бодит хувь нэмрээ оруулан идэвхтэй оролцов.
Мөн 5 дугаар сарын 14-ний өдөр Нийгмийн хамгааллын тусгай төвийн өргөтгөл болох Сургалт хөгжлийн цогцолбор төвийн хашаанд мод тарих өдөрлөг зохион байгуулагдана.
Та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.
Холбоо барих: 99335484
Бид эх дэлхийгээ хайрлан хамгаалж, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах үйлсэд хамтдаа хувь нэмрээ оруулсаар байх болно.