БАХАРХМААР, ХАЙРЛАМААР, ХҮНДЭЛМЭЭР, ТЭВЭРМЭЭР ТИЙМ САЙХАН ХҮМҮҮС БАЙДАГ
Манай байгууллагад ийм хүмүүс олон бий. Өдөр бүр таарахдаа инээмсэглэл бэлэглэж, урам зориг хайрлаж, эрч хүч түгээдэг сайхан хамт олонтойгоо бид нэгэн зорилгын төлөө мөр зэрэгцэн урагшилж байна. Нийгмийн сайн сайхны төлөө зүтгэдэг болохоор ч тэр үү, сэтгэл нь дулаахан, эгэлгүй энэрэнгүй эрхэм хүмүүсээрээ бид үргэлж БАХАРХДАГ ХҮНДЭЛДЭГ
Тэр л сайхан хүмүүс маань өнөөдөр төрийн дээд шагналаар энгэрээ мялаалаа
Нийгмийн хамгааллын тусгай төвд олон жил тууштай ажилласан:
Тогооч Б.Мөнхтогоо – “Алтан гадас” одон
Ахлах арга зүйч Н.Нэргүй – “Хөдөлмөрийн хүндэт медаль”
Нярав Б.Отгонсайхан – “Хөдөлмөрийн хүндэт медаль”-иар тус тус шагнууллаа.
Та бүхэн бидний үнэт зүйл, хичээл зүтгэл, сайхан сэтгэлийн тод жишээ. Хамт олныхоо өмнөөс халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргал, улам их амжилтыг хүсэн ерөөе!









