Нийгмийн хамгааллын тусгай төв нь нийслэлийн 9 дүүрэг болон орон нутгийн харьяат иргэдийг хамруулан үйлчилгээ үзүүлсээр ирсэн.
Хамтын ажиллагааны хүрээнд ээлжит уулзалтыг Налайх дүүрэгт зохион байгууллаа.
Зорилтот бүлгийн иргэдэд үзүүлж буй үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, бие даасан амьдралд шилжих үйл явцын үр дүнг сайжруулах зорилгын хүрээнд Налайх дүүргийн ИТХ-ын дарга Н.Мандуул Нийгмийн хамгааллын тусгай төвийн дарга Ш.Мөнхцэцэг болон холбогдох мэргэжилтнүүд уулзалтад оролцов.
Уулзалтын үеэр:
Зорилтот бүлгийн иргэдийн өнөөгийн нөхцөл байдал, сэтгэл зүйн онцлог
Цаашдын хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцлоо.
Цаашид хамтын ажиллагааг улам бэхжүүлж, зорилтот бүлгийн иргэдийг нийгмийн хамгааллын үйлчилгээнд илүү өргөн хүрээнд хамруулах, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлд талууд зорилго нэгтэй хамтран ажиллахаар боллоо.





