Эмзэг бүлгийн иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрууллаа.

Эмзэг бүлгийн иргэдэд эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх чиглэлээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийслэлийн Энэрэл эмнэлэг, Нийгмийн хамгааллын тусгай төвийн 3 талт гэрээний дагуу Нарийн мэргэжлийн эмч нарын 2018 оны I улирлын үзлэгийг Энэрэл эмнэлэгийн эмч нартай хамтран зохион байгууллаа. Дотрын эмчийн үзлэгт 48, мэдрэлийн эмчийн үзлэгт 58,ЭХО-58, сүрьеэгийн эмчийн үзлэгт 52 иргэн, серологийн шинжилгээнд 18 буюу давхардсан тоогоор 234 иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа.