“Тамхины ишгүй байгууллага- Тамхигүй орчин” аяны хүрээнд дэлхийн тамхины эсрэг өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ
Дэлхийн тамхины эсрэг өдрийг тохиолдуулан төвийн үйлчлүүлэгч иргэдэд “Тамхины хор хөнөөл ба түүний талаарх түгээмэл буруу ойлголт” сэдэвт сургалтыг Сонгинохайрхан дүүргийн “Гурван Цүүр” өрхийн эмнэлэгтэй хамтран явуулж, үйлчлүүлэгч иргэдийн дунд “АХА” тэмцээн зохион байгууллаа. Мөн үйлчлүүлэгч иргэдэд зөв хандлага төлөвшүүлэх нийгэмд зөв хэвшил тогтооход нөлөөлөх чиглэлээр төвийн хашаан дотор болон гадна орчины 50 метр орчимд тамхины ишийг түүж цэвэрлэлээ



