Гар урлалын сургалтыг амжилттай зохион байгууллаа

Манай байгууллага “Future” сургалтын төвтэй хамтран ажиллах гэрээ байгуулан гоёл, чимэглэл, гар урлалын сургалтыг 21 хоногийн хугацаанд зохион байгууллаа. Зорилтот бүлгийн 10 иргэн багш н.Баярмаагийн удирдлаган дор дөрвөн төрлийн бүтээл хийхэд амжилттай суралцлаа. Бүтээлийн үзэсгэлэнд төвийн дарга, ажилтнуудын хамт оролцлоо. Мэргэжлийн сургалтанд хамруулан чиг баримжаа олгох ажил нь дээрх иргэдийг нийгэмшүүлэх ажлын нэг гол хэсэг бөгөөд цаашид энэхүү ажлыг улам эрчимжүүлэх болно.