Нийгмийн хамгааллын тусгай төвийн үйлчлүүлэгч иргэдийн аюулгүй байдал, амар тайван эрүүл зөв амьдралын төлөвшилд чиглэсэн сургалтийг, Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн, цагдаагийн Ахмад Б.Төрмөнх  2017 оны 02 дугаар сарын 22-нд зохион байгуулав.

Сургалтаар захиргааны зөрчил, эрүүгийн хэргээс урьдчилан сэргийлэх талаар, мөн хэлтсийн хүрээнд хийгдсэн онлог ажлуудыг видео хэлбэрээр үзүүлж,  үйлчлүүлэгч иргэдийн оролцоог дэмжсэн сургалт боллоо. Иргэдийг олон нийтийн ажилд идэвхитэй оролцох, гэмт хэргээс хэрхэн урьдчилан сэргийлэх зөвлөгөө зөвлөмжийг өгөв.