“Хөдөлмөрч Монгол хүн” төслийн явцын мэдээ

Хөдөлмөрч Монгол хүн төслийн эхний үе шат буюу Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газартай хамтран хэрэгжүүлж буй ногоо тариалалтын ажил төлөвлөлтийн дагуу үргэлжилж байна.

2017 оны 08 дугаар сарын 10-ны байдлаар өргөст хэмх-256кг, амтат чинжүү-10,6кг-ийг хурааж, цайны газар, дэлгүүр, хувь хүнд борлуулалтыг хийж байна.

Нарийн ногооны хувьд өргөст хэмхний ургалт багасч, амтат чинжүүний гарц эхлэж байгаа бөгөөд чинжүүг 09 сарын 15 хүртэл хураахаар төлөвлөсөн.