Хог хаягдал цэвэрлэх, шарилж устгах ажил зохион байгууллаа

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн 14 ажилтан, 46 үйлчлүүлэгч иргэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн үйл ажиллагааны хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 3.3.10,11 дүгээр зүйл, мөн Сонгинохайрхан дүүргийн 25 жилийн ойн хүрээнд цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэлээ. Тус төвийн үйлчлүүлэгч залуучууд өөрсдөө идэвх санаачлагаар тус дүүргийн 4, 27 дугаар хорооны үерийн далан орчим, 6 дугаар хорооны нийтийн эзэмшлийн талбайн хог, шарилжийг устгах ажлыг хийлээ. Дээрх цэвэрлэгээгээр 1,5 тонн шарилж, 2 машин хогийг цэвэрлэлээ.