Нийтийн эзэмшлийн зам талбайн цас, халтиргаа цэвэрлүүллээ
Тус төвөөр үйлчлүүлж байгаа иргэдээр нийгмийн туст хөдөлмөр хийлгэх зорилгоор нийтийн эзэмшлийн зам, талбайн халтиргаа, гулгаа арилгуулах, хог хаягдал цэвэрлэх зэрэг тохижилт, цэвэрлэгээний ажлыг тогтмол зохион байгуулж ирсэн бөгөөд 2017 оны 11 дүгээр сарын 08 ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, ХМК-ын автобусны эцсийн буудал орчмын цас, мөсийг цэвэрлүүлэв. Уг ажилд төвөөр үйлчлүүлж буй 26 иргэн болон 2 ажилтан оролцсон болно.





