Огноо: 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх
Тендер шалгаруулалтын дугаар: БМ-2017/001
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь эрх бүхий тендерт оролцогчдоосХүнсний бараа бүтээгдэхүүн нийлүүлэх тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50.000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан Нийгмийн хамгааллын тусгай төв 100200051013 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 2 жилийн нийт борлуулалт тендерт санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт /2016 он/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тухайн барааг нийлүүлэх тусгай зөвшөөрөл
- Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн:
Багц 01 Хүнсний ногоо, амтлагч- 232.000/хоёр зуун гучин хоёр мянга/ төг
Багц 02 Гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн – 240.000 /хоёр зуун дөчин мянга/ төг
Багц 03 Төрөл бүрийн будаа, ургамлын тос- 141.000 /нэг зуун дөчин нэгэн мянга/ төг
Багц 04 Хүнсний өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүн – 152.000 /нэг зуун тавин хоёр мянга/ төг
Багц 05 Мах – 390.000 /гурван зуун ерэн мянга/ төг
Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн багцад тендер ирүүлж болно.
Тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 10цаг 30 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2017 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 11 цагт нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материалын 69-Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв- 204 тоот, Утас: 70281392, 91224190



