Огноо: 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдөр
Тендер шалгаруулалтын нэр: Хүнсний материал худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: НХТТ/201802001
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв нь эрх бүхий тендерт оролцогчдоосХүнсний материал худалдан авах тухай битүүмжилсэн тендер ирүүлэхийг урьж байна.
Тендерийн баримт бичгийг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгөөр иж бүрдлээр нь 50.000 /тавин мянга/ төгрөгөөр худалдан авч болно. Төлбөрийг Нийслэлийн Төрийн сан Нийгмийн хамгааллын тусгай төв 100200051013 тоот дансанд шилжүүлнэ. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 45 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна.
Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: 2017 оны дүн нь санал болгож буй үнийн дүнгийн 50 хувиас багагүй байна.
- Аудитаар баталгаажуулсан санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Жилийн эцсийн санхүүгийн тайлан, аудитын дүгнэлт /2016, 2017/
- Тусгай зөвшөөрөл шаардлагатай бол тусгай зөвшөөрөл ирүүлэх эсэх: Тухайн барааг нийлүүлэх тусгай зөвшөөрөл
- Тендерийн хамт тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийн баталгааны үнийн дүн:
Багц 01 Хүнсний ногоо, амтлагч- 232.000/хоёр зуун гучин хоёр мянга/ төг
Багц 02 Гурил, гоймон, сүү, сүүн бүтээгдэхүүн – 262.000 /хоёр зуун жаран хоёр мянга/ төг
Багц 03 Төрөл бүрийн будаа, ургамлын тос- 140.000 /нэг зуун дөчин мянга/ төг
Багц 04 Хүнсний өргөн хэрэглээний бусад бүтээгдэхүүн – 111.000 /нэг зуун арван нэгэн мянга/ төг
Багц 05 Мах – 407.000 /дөрвөн зуун долоон мянга/ төг
Тендерт оролцогч нэг буюу хэд хэдэн багцад тендер ирүүлж болно.
Тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 00 минутаас өмнө доорх хаягаар ирүүлэх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй, эрхгүй эсэх: Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхгүй.
Монгол Улсын гарал үүсэлтэй бараанд давуу эрхийн зөрүү тооцохгүй.
Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно.
Хаяг: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 6-р хороо, Ханын материалын 69-Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв- 204 тоот, Утас: 70281392, 91224190



