Канад улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр хэрэгжиж буй Эко үйлдвэрлэл төслийн нээлтийг зохион байгууллаа.

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвийн бүтээлч санаачлагч хамт олон зорилтот бүлгийн иргэдтэйгээ хамтран олон шинэлэг ажлыг хийж гүйцэтгэж байгаагийн нэг болох Канад улсын элчин сайдын яамтай хамтран хэрэгжүүлж буй “Эко үйлдвэрлэл” төслийн Нээлтийн ажиллагааг өнөөдөр зохион байгууллаа. Монгол хонины ноосоор 6-10 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх, зорилтот бүлгийн иргэдийг тодорхой орлоготой болгох нь уг төслийн үр дүн юм. Төсөл хэрэгжүүлэх таатай нөхцөл бүрдүүлж өгсөн Канад Улсын Элчин сайдын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын мэргэжилтэн, албан хаагчдадаа талархал илэрхийлье.