Хөдөлмөрч Монгол хүн төслийн явцын мэдээ

Тусгай төвд байрлан үйлчилгээ авч буй иргэдээс ээлжээр төмсний талбайн зэрлэг зулгаалгах зэрэг ажилд хамруулж байна.
07 дугаар сарын байдлаар нийт 185 кг өргөст хэмх хураан үүнээс 160 кг-ийг дэлгүүр, цайны газар, хувь хүнд борлуулсан байна.
Хөтөлбөрт хамрагдаж буй зорилтот бүлгийн иргэдийн хувьд төмс хүнсний ногоо, нарийн ногооны тариалалт, усалгаа, арчилгаа, нарийн ногоо даршлах гэх мэт хөдөлмөрт суралцаж, шинэ зүйл сурч мэдэж, буруу зуршлуудаас татгалзан цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа нь гол үр дүн юм.