Улаанбаатарт үйлдвэрлэв-2017 үзэсгэлэн худалдаанд оролцлоо

Канад улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэй хэрэгжиж буй “Эко үйлдвэрлэл” төслийн хүрээнд  хийгдэж буй бүтээгдэхүүнээр “Улаанбаатарт үйлдвэрлэв-2017” үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцлоо. Хонины ноосоор 100% гар технологиор хийсэн, зөөлөн дулаан, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй гэрийн эсгий шаахай,    шинээр гарч буй “Монголын уламжлалт шагайн тоглоом” эрэлт ихтэй байлаа.

Манай бүтээгдэхүүнүүд тун удахгүй дэлгүүрүүдээр худалдаанд гарч эхлэх бөгөөд та бүхэн үйлдвэрлэлийн байран дээрээс ирж худалдан авах, захиалга өгөх боломжтой.

Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, 6 дугаар хороо, ХМК-69-01

Утас: 70281392, 99862994