Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцууллаа

Тус төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээ уламжлал ёсоор зохион байгуулагдлаа. Уг арга хэмжээ нь төрт ёсоо дээдлэх, өв соёл, уламжлалаараа бахархах, нийгэм, төрийн зүтгэлтнүүдийн үлгэр дуурайл болсон намтар, түүхтэй танилцаж, тэдний эх орон, ард түмнийхээ төлөө хэрхэн ажиллаж хөдөлмөрлөж, өнөөгийн биднийг энэ сайхан цаг үетэй золгуулсан түүхийг танилцуулах зорилготой билээ.