Зорилтот бүлгийн эрхийг хамгаалах сарын аяны Хаалтын үйл ажиллагааг зохион байгуулав.
Олон улсын хүний эрхийн өдрийг угтан “Зорилтот бүлгийн иргэдийн эрхийг хамгаалах сарын аян”-ыг 4 дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Аяны хүрээнд төвөөр үйлчлүүлэгч иргэдэд хувь хүний хөгжил, төлөвшлийн олон талт сургалтуудыг зохион байгуулж, төвөөр үйлчлүүлж буй иргэдийг Төрийн ордонтой танилцуулах арга хэмжээг зохион байгуулав.
Мөн аяны хаалтын үйл ажиллагааг 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 10:00-15:00 цагт Глобаль сан, Монголын Улаан Загалмай Нийгэмлэг, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, ХӨСҮТ, БЗД-ийн Сүрьеэгийн диспансер, СХД-ийн Улаан загалмайн хороотой хамтран “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” илрүүлгийн хүрээнд эмзэг бүлгийн 120 иргэнийг хамрууллаа. Шинжилгээнд хамрагдсан иргэдийг усанд оруулан, халуун хоол цайны үйлчилгээнд хамруулж, хувцас олгов.










