Сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүллээ
Нийгмийн хамгааллын тусгай төвөөс Монголын уламжлалт сар шинийн баярыг угтан төвөөр үйлчлүүлж буй иргэдийн дунд “Монгол зан заншил, өв уламжлалаа дэлгэрүүлье” сэдэвт арга хэмжээг 2018 оны 02 дугаар сарын 13-ны өдөр зохион байгууллаа.
Хөтөлбөрийн дагуу иргэдийн дунд шагайн наадгай, Монгол уламжлалт зан заншилтай холбоотой хэлц үг, түргэн хэллэгийн уралдаан зохион байгуулж, түрүүлсэн үйлчлүүлэгч иргэдийг урамшууллаа.






