Aрхины хор уршгийн талаар лекц уншив

Тэнэмэл иргэдэд үзүүлэх эрүүл мэндийн үйлчилгээний төлөвлөгөөнд тусгагдсан графикиййн дагуу 2012 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр НЗД-ын дэргэдэх Амьдрах Ухаан Сургалт Үйлдвэрлэлийн Тусгай Төв, ЭМШУИС-ийн 6-р дамжааны оюутнууд, СХД-ийн 6-р хорооны “Гурван цүүр” өрхийн эмнэлэгтэй хамтран “Архидалт-халдварт бус өвчний эрсдэлт хүчин зүйл болох нь, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ”, “Тамхины хор уршиг” зэрэг сэдвээр тус төвийн түр хоноглогч 150 иргэнийг хамарсан эрүүл мэндийн сургалт, сурталчилгаа зохион байгуулав.
Сургалтанд хамрагдсан иргэдтэй харилцан ярилцаж үзүүлэн таниулах материалыг ашиглан явуулсан нь шинэлэг бөгөөд үр дүнтэй байлаа.