Дэлхийн зөн олон улсын байгууллагатай хамтран үзлэг шинжилгээ хийв
Сүрьеэгийн эмчийн үзлэгийг “ Дэлхийн Зөн ” ОУ-ын байгууллага ХӨСҮТөв, “ Энэрэл ” эмнэлгийн эмч нартай хамтран 2015 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хийсэн.Үүнд:
Сүрьеэгийн эмчийн үзлэгт нийт- 79 хүн /13 ажиллагсад, 66 түр хоноглогч / хамрагдаж эмчилгээ зөвөлгөө авлаа.Үүнээс:
- цээжний зураг 79 иргэн авхуулсанаас
- уушигнын илэрхий өөрчлөлттэй 27
- үүнээс 20 хүн цэрний түрхэц болон өсгөврийн шинжилгээний дээж авсан.
- эмчийн хяналтын 1
- урьд нь эмчлэгдэж байсан 6 хүн байна.
Цаашид шинжилгээний хариуны дагуу шаардлагтай үйлчлүүлэгч иргэдийг эмчилгээнд бүрэн хамруулан эмчилгээг хийлгэх шаардлагатайг зөвлөв.



