Хүлэмжийн сургалт амжилттай явагдаж байна

Манай төв нь үйлчлүүлэгч иргэддээ чиглэсэн олон талт сургалтыг зохион байгуулж байдаг билээ. Үүгээрээ дамжуулан төвийн хашаанд хүлэмж байрлуулж төвийн үйлчлүүлэгч иргэддээ хүлэмжийн ногоог хэрхэн тариалах сургалт хийгдэж амжиллтай явагдаж байна. Энэ жил хүлэмжийн огурцыг тариалж ургацаа авч, хоол хүнсэндээ өөрийн тариалсан ногоог хэрэглэж байна.