Нийслэлийн хэмжээнд тэнүүчлэн амьдарч буй иргэдийн дунд Сүрьеэ өвчний тандалт, судалгаа хийгдэж байна

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төв, Нийслэлийн Халамжийн газартай хамтран Монголын Улаан Загалмай Нийгэмлэгээс хэрэгжүүлж буй “Улаанбаатар хот дахь гэр оронгүй иргэдийн дунд сүрьеэгийн идэвхтэй илрүүлэлт эмчилгээ, хяналт болон нийгмийн дэмжлэг” төслийн нэгдүгээр шатны үйл ажиллагаанд оролцож, гэр оронгүй иргэнийг тодорхойлж, бүртгэлжүүлэх ажлыг долоон дүүргийн нутаг дэвсгэрт 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрөөс 6 дугаар сарын 12-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг үйл ажиллагаанд дүүргүүдийн Улаан Загалмай Хороо, сайн дурын гишүүд, ХӨСҮТ, дүүргүүдийн сүрьеэгийн диспансер, дүүргүүдийн цагдаагийн хэлтсүүд хамтран ажиллаж, зорилтот бүлгийн 863 иргэнийг үзлэг шинжилгээнд хамруулж, гэр оронгүй гадуур тэнэж буй 306 иргэнийг бүртгэлжүүлэв. Цаашид дүүргүүдтэй хамтран иргэдийг түр хоноглох байранд байрлуулах, халуун хоол цайны үйлчилгээ, бичиг баримтжуулах зэрэг үйлчилгээнүүдэд хамруулахаар ажиллаж байна.