УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвийн үйлчлүүлэгч иргэнд гэр олголоо
УИХ-ын гишүүн Х.Нямбаатар манай төвөөс нийгэмшүүлэх үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэн Б.Эрдэнэцогтод өргөө цагаан гэр олгож, амьдралд нь дэмжлэг үзүүллээ. Б.Эрдэнэцогт нь төвөөс зохион байгуулагддаг мэргэжил олгох сургалтанд хамрагдан, архины хамаарлаас гарсан бөгөөд одоогоор манай төвөөс хэрэгжүүлж буй Хөдөлмөрч Монгол хүн төслийн ногооны талбайд ажиллаж байгаа болно. Амьдралдаа алдаж эндсэн ч өөрийн хичээл зүтгэлээр сайн сайхан амьдарч яваа Б.Эрдэнцогтод тусласан УИХ-ын гишүүн Х.Нямбаатарт Нийгмийн хамгааллын төвийн хамт олноос талархал илэрхийлье.



