Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд найрамдах Солонгос улсын Элчин сайдын яамнаас тусламж үзүүллээ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын “Сайн санаат хүмүүс” нийгэмлэгтэй хамтран Нийгмийн хамгааллын тусгай төвөөс үйлчилгээ авч буй гэр оронгүй эмзэг бүлгийн эмэгтэйчүүдэд 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр тусламжийн бараа бүтээгдэхүүнийг гардуулан өглөө.
Тус үйл ажиллагааг зохион байгуулсан Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Бүгд Найрамдах Солонгос Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд У Сун нарт төвөөс үйлчилгээ авч буй эмэгтэйчүүд талархаж байгаагаа илэрхийлж байлаа.







