Шинэ жилийн баярын арга хэмжээ зохион байгуулав

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Нийгмийн хамгааллын тусгай төвөөс жил бүр үйлчлүүлэгч иргэдийн дунд шинэ жилийн баярын арга хэмжээг зохион байгуулан явуулдаг. 2018 оны шинэ жилийн баярын арга хэмжээг 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулав. Энэхүү шинэ жилийн баярын арга хэмжээнд нийт 79 үйлчлүүлэгч иргэн хамрагдлаа.

Энэ жилийн баярын арга хэмжээний шинэлэг нэг хэлбэр нь бүлэг бүлгээр мэндчилгээ, урлагийн тоглолтыг үзүүлж өөрийн авьяас билгээ нээн хөгжүүлж буй явдал юм. Мөн аливаа зүйлд талархсан сэтгэгдлээ илэрхийлэх нь өөрийгөө болон орчноо өөрөөр харж тодорхой нэгэн өөрчлөлт төлөвшлийг үзүүлж байна.