Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарч ажиллаа
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарч зорилтот бүлгийн, гэр оронгүй 33 иргэнийг бүртгэлжүүллээ. Тухайн иргэдийг усанд оруулан, халуун хоол цай болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, төвийн түр хоноглох байранд байрлуулав. Мөн тус иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.






