2018 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр 11.00-12.00 цагийн хооронд төвийн ажилтнуудад eDoc.gov.mn шинэчилсэн програмын танилцуулга, 2018 оны Архив, албан хэрэг хөтлөлтийн тайлан, шинэ ажилтнуудад нэвтрэх нэр, нууц үг олгох сургалтыг зохион байгууллаа.
Сургалтанд төвийн 7 ажилтан, албан хаагчид оролцов.
Сургалтаар өмнөх програмаас ялгаатай болон давуу тал, анхаарах асуудлын талаар тайлбар хийж цаашид хэрхэн програм дээр хэрхэн ажиллах талаар зөвлөгөө өгч албан хэрэг хөтлөлтийн мэдлэг шалгах тестийн сорил авлаа.





