Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас жил бүр зохион байгуулдаг “Их цэвэрлэгээний 90 минут” арга хэмжээнд тус төвөөс дараах зохион байгуулалттайгаар оролцлоо.
Төвийн албан хаагчид 2 хуваагдан байгууллагын орчмын цэвэрлэгээ хийлгэх, мөн Захирагчийн ажлын албанаас хуваарилж өгсөн талбай цэвэрлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
Төвийн гадна, ойр орчмын газрууд ханын материалын эцсийн буудал орчмын талбайд их цэвэрлэгээг 10.30-12.50 цагийн хугацаанд төвийн 6 ажилтан, 42 үйлчлүүлэгч иргэд болон гаднаас ирж халуун хоол цайны үйлчилгээ авдаг 16 нийт 64 иргэдтэй хамтран хийлээ.
Захирагчийн ажлын албанаас хуваарилсан талбай буюу Сэргээн засах үндэсний төвөөс Хан хиллс хотхон хүртэл талбайг нийт 15 ажилтан цэвэрлэж 40 шуудай хог хаягдал түүж, хогийн цэгт төвлөрүүлсэн бөгөөд Хяналтын ажилтан А.Нямдоржид хүлээлгэн өглөө.











