Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтарч ажилласан тухай
Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Нандинбаатар санаачилан Монгол улсын Засгийн газрын 2003 оны 138 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 272, 417 дугаар захирамжийг хэрэгжүүлэх, гэр оронгүй, тэнэмэл амьдралтай “Зорилтот бүлгийн” иргэдийг бүртгэлжүүлэн нийгмийн халамжийн суурь үйлчилгээнд хамруулах ажлыг хамтран зохион байгуулахаар төвийн дарга Г.Цэрэндуламтай гэрээ байгууллаа.
Мөн Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэстэй хамтарч зорилтот бүлгийн, гэр оронгүй 6 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тухайн иргэдийг усанд оруулан, халуун хоол цай болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, төвийн түр хоноглох байранд байрлууллаа. Мөн тус иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.






