Төвийн өдөр тутмын ажлын гүйцэтгэлийг шалгаж цаашид авч хэрэгжүүлэх ажлыг тодорхойлох зорилгоор иргэдийн хоноглох байр, халуун ус, ариун цэврийн өрөө, гал тогоо, галын гарц, шатны хонгилд үзлэг шалгалт хийв. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар холбогдох ажилтнуудад хугацаатай үүрэг өгч, цаашид хэвшүүлэх ажлын чиглэлийг тогтоон хамт олны шуурхай цуглаанаар танилцуулав. Үүнд:

  • Гал тогооны хоол үйлдвэрлэлийн эрүүл аюулгүй байдлыг хангахад анхаарах, засвар үйлчилгээ хийх асуудлыг судалж, шийдвэрлэхийг нягтлан бодогч, нярав, эмч, тогооч нарт үүрэг болгов.

Гал тогоонд засвар үйлчилгээ хийх зардал төсөв болон цаг хугацааны тохиромжтой байдлыг харгалзан үйлчилгээ хийхээр боллоо.

  • Төвийн хариуцлагатай жижүүрийн гүйцэтгэх үүргийг тодорхойлж, тэмдэглэл хөтлөх зөвлөгөө өгөв.

Хариуцлагатай жижүүр хийсэн ажилтан бүр иргэдийн өрөөнд хяналт тавьж, цэвэрлэгээг заавал хийлгэх, хөнжил гудас салхилуулах ажлыг тогтмолжуулах

Нэгдүгээр давхрын болон гадна орчны  цэвэрлэгээ, тохижилт, эд хогшлын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, зөрчил илэрсэн тохиолдолд түүнийг арилгуулах арга хэмжээ авч ажиллах

Нэгдүгээр давхрын усны өрөө, шатны хонгил /цахилгааны шит/, хөнжил гудас хадгалах өрөөнд хяналт тавьж, хяналтын камер, гадна дотно гэрэлтүүлэг зэрэг бүхий л зүйлийг хянаж шалгаж түүнийгээ тэмдэглэлд заавал тусгах

Иргэдэд чөлөө олгохдоо үндэслэлийг харгалзах, шаардлагагүй үед татгалзаж байх /зөрчил гаргаад удаагүй, илэрхий худлаа ярих, … гэх мэт/

Зөрчил гаргасан иргэдтэй заавал ганцаарчлан уулзах, бүлгийн нийгмийн ажилтан болон сэтгэл зүйчтэй уулзуулах, зөрчил гаргасан иргэн тухайн үед байгаагүй бол энэ талаар тэмдэглэл үйлдэж, цаашид хэрхэн ажиллах талаар дараагийн хариуцлагатай жижүүр болон ээлжийн жижүүр, нэгдүгээр давхрын үйлчлэгч нарт ойлгомжтой байдлаар хэлж танилцуулан тэмдэглэлд тусгаж байх

Иргэдийн үс засдаг үсний машиныг үйлчлэгч С.Дэжидмаад хариуцуулах

  • Нийт ажилтан албан хаагчид ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэхийг анхааруулав.

Хурлаас гарсан цаг үеийн ажлын зохион байгуулалт болон бодлогын баримт бичгийн шийдвэрийг хэрэгжүүлж ажиллахыг нийт ажилтнуудад анхааруулав.