Иргэдийн оролцоотой хөгжлийн жилийн хүрээнд Нийслэл хот байгуулагдсаны 380 жилийн ойг тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, UB агро паркт Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газар, Монголын шинэ тосгон холбоо ТББ-ын дэмжлэгтэйгээр төвөөр үйлчлүүлж буй иргэд, албан хаагчид хамтран мод тарих ажил зохион байгууллаа.

Ногооны талбайд хашлага, хамгаалалт хэлбэрээр улиас, шар хуайс, агч зэрэг 380 мод тарьсанаар салхины хүчийг бууруулж элсний нүүдлийг багасгахад мөн байгаль орчны тэнцвэртэй байдлыг бүрдүүлэхэд тусгай төвийн зүгээс оруулж буй хувь нэмэр юм.

Мод тарих үйл ажиллагааг 05 дугаар сарын 30-ны өдөр гүйцэтгэсэн бөгөөд төвөөр үйлчлүүлж буй 10 иргэн, нэг нийгмийн ажилтан оролцсон байна.