Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2018 оны 119 дүгээр тогтоолоор сар бүрийн 09-ний өдөр “Бидний эрүүл мэнд-Аюулгүй байдал” өдрийг зохион байгуулахаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан Нийгмийн хамгааллын тусгай төвийн зүгээс 06 дугаар сарын 10-ны өдөр төвөөр үйлчлүүлж буй иргэд, албан хаагчид, сайн дурын үндсэн дээр нэгдсэн иргэдийн хамт нийслэл хотод соёл түгээх үйл ажиллагааг зохион байгууллаа.
Нийгмийн хамгааллын тусгай төвийн 1 албан хаагч, 9 үйлчлүүлэгч иргэнээс бүрдсэн баг Сонгино хайрхан дүүргийн 6 дугаар хороо Ханын материалын комбинатын эцсийн автобусны буудлаас Сүхбаатарын талбай хүртэл алхаж замд таарсан иргэдэд олон нийтийн газар хог, тамхины иш хаяхгүй байх, зам хөндлөн гарахдаа гарцаар-ногоон гэрлээр гарах гэх мэт нийгмийн харилцаанд соёлтой оролцох талаар ухуулга хийхийн зэрэгцээ хог, тамхины иш зэргийг түүж цэвэрлэн иргэдэд эерэг сэтгэлгээг түгээн дэлгэрүүлсэн.
“Хотын соёл-Иргэн бүрээс” аянд оролцсон багийн гишүүд 10 орчим хогны уут хог, тамхины иш түүж их хотын цэвэр цэмцгэр байдалд хувь нэмрээ орууллаа.








