Нарийн мэргэжлийн эмч нарын II улирлын үзлэгийг Энэрэл эмнэлгийн эмч нартай хамтран төвд байрлаж буй болон өдрийн хоолонд гаднаас ирж хооллодог иргэдийг хамрууллаа. Үзлэгт нийт 62 /давхардсан тоогоор 286/ үйлчлүүлэгч иргэн хамрагдав. Үүнээс

  • ЭХО-эмчийн үзлэгт 62 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас жировой гепотаз 14, асцит 2, хр пилонефрит 10, аденомит 4, цөсний чулуутай 2, дэлүү том 2, бөөрний чулуутай1, хэвлийн шингэнтэй Отгонжаргал, Баттөр нарыг нарийн шинжилгээнд хамруулах.
  • Гэмтэл мэс заслын эмчийн үзлэгт 62 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас хатигны шархлалт 1, үений хөдөлгөөн хязгаарлагдмал 3, бөөрний уйланхайтай 2, цөсний чулуутай 2, асцит 2, хөлийн хуруу тайрагдсан 1, элэгний хордлогот үрэвсэл 23 байгаагаас зөвөлгөө өгсөн иргэд амбулоториор үзүүлэх.
  • Дотор-мэдрэлийн эмчийн үзлэгт 62 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас амбулоториор үзүүлэх шаардлагатай 11, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 5 байна.
  • Серологийн шинжилгээнд 4 иргэн хамрагдлаа.

Цаашид үзлэг шинжилгээний хариуг үндэслэн  оношийг тодруулж, нэмэлт шинжилгээ эмчилгээнд бүрэн хамруулан, хэвтэн эмчлүүлнэ.