Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зохион байгуулж буй “Шарилжгүй Улаанбаатар” IV аяны хүрээнд Хотын хөгжлийг дэмжих шинэ тосгон холбоо ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулан тусгай төвөөр үйлчлүүлж буй иргэдээс 20 иргэнийг тус аянд хамруулан ажиллаж байна.
Энэхүү аянд нийслэлийн хэмжээнд зориулалтын автомат хадуур (50ш), ажлын хувцас, бээлий, масктай 100 хүн оролцож байгаа бөгөөд олон нийт ихээр зорчдог хэсэг, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, Сэлбэ, Дунд гол, Энхтайвны гүүрний орчим, нарны зам дагуух нүхэн гарцууд, үерийн далан, дулааны шугам, төмөр замын хамгаалалтын зурвас дагуу нийт 1.2 сая м.кв нийтийн эзэмшлийн талбайд ургасан шарилж, лууль, хөл газрын ургамалыг цэвэрлэхээр ажлын тэн хагасаа төлөвлөгөөний дагуу гүйцэтгээд байна.
Тусгай төвөөс ажилд хамрагдаж буй иргэдийг төвийн нийгмийн ажилтнууд удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллаж байгаа бөгөөд иргэд шарилж цэвэрлэх ажилд чин сэтгэлээсээ, хариуцлагатай хандаж, өдөр бүрийг үр дүнтэй өнгөрөөж байгаа нь энэхүү зохион байгуулалттай ажлын гол үр дүн юм.







