Үйлчлүүлэгч иргэдийн баяр наадмын үйл ажиллагааг зохион байгууллаа
Үйлчлүүлэгч иргэдийн амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, олон нийтийн үйл ажиллагаанд хамруулж, нийтэч хамт олны харилцаанд татан оролцуулж, эелдэг харилцааг хэвшүүлэх зорилго бүхий Улсын баяр наадмыг угтсан “Явган аялал” арга хэмжээг 5 дахь жилдээ зохион байгууллаа.
Иргэдийн дунд дараах тэмцээн урилдааныг зохион байгуулж, шагнал урамшуулал олголоо.
- 32 бөхийн барилдаан-тэргүүн байр Г.Нямдорж, үзүүрт Ц.Мөнхбат, гуравдугаар байр Д.Оюунбаатар, дөрөвдүгээр байр Ө.Ядамсүрэн.
- Ойрын зайн гүйлт-тэргүүн байр Ж.Оргилболд, дэд байр Д.Оюунбаатар
- Буухиа тэмцээн-Г.Нямдорж ахлагчтай баг тэргүүн байр, Ө.Ядамсүрэн ахлагтай баг дэд байр
- Сумо бөхийн барилдаан- Г.Нямдорж тэргүүн байр, Д. Оюунбаатар дэд байр
Зохион байгуулалтанд төвийн төсөл хариуцсан нийгмийн ажилтан, сургалт соёл хүмүүжил хариуцсан нийгмийн ажилтан бусад ажилтан албан хаагчид хамтран ажиллаа.
Улсын баяр наадмыг угтсан энэ удаагийн арга хэмжээнд оролцсон иргэд өмнөх жилүүдээс илүү өндөр зохион байгууллалттай боллоо, сэтгэл үнэхээр өндөр байна гэж баярлаж, талархснаа илэрхийлж байсан нь үр дүн юм.









