Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” орчимд архидан согтуурдаг, тэнэмэл иргэдийг илрүүлж бүртгэл судалгаа хийлээ

Нийслэлийн Засаг даргын хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангийн баталсан “Гэр оронгүй, тэнэмэл амьдралтай иргэдийн талаар 2019 онд авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”-ний биелэлтийг хангах чиглэлээр  Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хороо “Саппоро” орчимд архидан согтуурдаг, тэнэмэл иргэдийг илрүүлж бүртгэлжүүлэх ажлыг Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах тасгийн ахлах байцаагч, цагдаагийн хошууч Л.Нандинбаатар, Сонгинохайрхан дүүргийн 12 дугаар хорооны байцаагч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Батзаяа нартай хамтран зохион байгууллаа.