“Хөдөлмөрч монгол хүн” төслийн хүрээнд хийсэн ажил

Төвийн ахлах арга зүйч Н.Нэргүй, нийгмийн ажилтан Б.Цогзол, А.Гантөмөр, сэтгэл зүйч С.Одбаяр, жижүүр Ш.Түвдэндорж нар UB AGRO паркад ажиллалаа. Ногооны талбайд ургасан шарилж болон зэрлэгийг зулгааж манжин, луувангийн талбайг сийрүүлсэн.

Мөн хүлэмжний 5 дах удаагийн ургац хураалтын ажлыг зохион байгуулж 46кг өргөст хэмх хураан авч төвийн үйлчлүүлэгч иргэд, ажилтнуудын хүнсний хэрэгцээнд 8кг олгож, 38кг өргөст хэмх борлуулсан.