Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарч ажиллалаа.
Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарч зорилтот бүлгийн, гэр оронгүй 12 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тухайн иргэдийг усанд оруулан, халуун хоол цай болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, төвийн түр хоноглох байранд байрлууллаа. Мөн тус иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.








