2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Байгууллагын ажилтнуудад Өргөдөл, гомдлын болон ERP систем, мэдээллийн технологийн чиглэлээр сургалт зохион байгууллаа.
Сургалтаар ERP систем дэх цаг бүртгэлийн дэд системээс цагийн бүртгэл хянах, хүсэлт хэрхэн явуулах тухай мэдлэгийг дахин бататгасан.
Мөн дотоод сүлжээ ашиглан богино хугацаанд мэдээлэл түгээх, ашиглах, хадгалах тухай мэдлэг олгож ажилтан тус бүр зөөврийн компьютерт дадлага хийж сургалтаар авсан мэдлэгээ бататгаж ажиллалаа.




