Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтэстэй хамтарч ажиллалаа

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс зорилтот бүлгийн, гэр оронгүй 20 иргэнийг төвд байрлуулахаар авч ирсэн. Тэдгээр иргэдийн 7 нь гэр оронтой гэх үндэслэлээр тухайн цагдаагийн бүрэлдэхүүнтэй хамт буцсан. Үлдсэн 13 иргэнийг усанд оруулан, халуун хоол цай болон эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ үзүүлж, төвийн түр хоноглох байранд байрлуулав. Тухайн иргэдэд төвийн нийгмийн ажилтнууд нөхцөл байдлын үнэлгээ хийж, шаардлагатай үйлчилгээнд хамруулахаар ажиллаж байна.

I am text block. Click edit button to change this text. Lorem ipsum dolor sit amet, consectetur adipiscing elit. Ut elit tellus, luctus nec ullamcorper mattis, pulvinar dapibus leo.