Нийслэлийн засаг даргын А-1247 тоот захирамжийн дагуу төвд төвлөрүүлэн байршуулсан иргэдийг Энэрэл эмнэлгийн эмч нартай хамтран нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамрууллаа. Үзлэгт нийт 95 / давхардсан тоогоор 358 / үйлчлүүлэгч иргэн хамрагдав. Үүнээс:

  • Дотор-95, сүрьеэ-53, мэдрэл сэтгэцийн эмчийн үзлэгт 91 хамрагдснаас артерийн даралт ихтэй 25, тархины гэмтлийн шалтгаантай толгойн өвдөлттэй 6, уналт сүрьеэгийн эмчилгээ түр хойшлуулсан 2, үргэлжлах шатны эмчилгээтэй 3, флюр харуулах шаардлагатай 9, хэвтэн эмчлүүлэх шаардлагатай 14
  • ЭХО-эмчийн үзлэгт 34 үйлчлүүлэгч иргэн хамрагдснаас элэгний архаг үрэвсэл 11,

элэгний өөхлөлттэй 3, цөсний чулуутай 3, бөөрний архаг үрэвсэлтэй 8, нойр       булчирхайн архаг үрэвсэлтэй 2, цөсний үрэвсэлтэй 3, бөөрний уйланхайтай 4.

  • Зүрхний цахилгаан бичлэгт 36, шинжилгээнд 49 иргэн хамрагдсан.