Нийслэлийн Засаг даргын А/1247 дугаар захирамжийг хүрээнд төвийн түр хоноглох байранд 2020 оны 11 дүгээр сарын 19-ний өдрөөс хойш 160 иргэнийг байршуулан халдвар хамгаалал, хорио цээр, хязгаарлалтын дэглэмийг баримтлан, үйл ажиллагаагаа тасралтгүй хэвийн явуулж байна.

Захирамжинд заасны дагуу төвд байрлаж буй иргэдийн ар гэрийг судлан тогтоож, 30 иргэнийг ар гэрт нь хүлээлгэн өгсөн.  2020 оны 10 дугаар сард Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран 140 иргэнийг томуугийн вакцинд хамруулсан.

2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн байдлаар төвд 140 иргэнийг байрлуулан, ковид-19 цар тахлын халдвараас   урьдчилан  сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлж буй дээд газрын тогтоол, шийдвэрүүдийг танилцуулж, эрүүл мэндийн анхан шатны зөвлөгөө мэдээлэл өгч, энэ нь хүйтний улиралд гарах хөлдөлт, түлэгдэлт, улирлын чанартай ханиад зэрэг бусад эрсдлүүдээс давхар хамгаалах арга хэмжээ болж байгааг тайлбарлан таниулж, учир холбогдлыг нь ойлгуулах уулзалт зөвлөгөөг өдөр бүр тогтмол зохион байгуулж байна.

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 100 ширхэг түргэвчилсэн оношлуурын тест авсан бөгөөд шинээр түр хоноглох байранд үйлчилгээ авахаар ирж буй иргэний биеийн халууныг үзэж, түргэвчилсэн оношлуураар шинжилгээнд хамруулан, тусгаарлах гэрт байршуулж, хөл хорионы дэглэм сахиулан ажиллаж байна.

2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс хойш төвд байрлах хүсэлт гаргасан нийт 35, давтан 30 /давхардсан тоогоор 65 иргэн/ иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад хариу нь бүгд сөрөг гарсан.

Иргэдэд коронавирусын халдвараас сэргийлэх чиглэлээр амны хаалт тарааж, дархлаа дэмжих аарц, чацаргана, витамин зэргийг тогтмол хэрэглүүлж байна. Үйлчлүүлэгч иргэд байрлаж буй өрөө тасалгаандаа өдөрт 2 удаа ариутгалын уусмалаар чийгтэй цэвэрлэгээ хийж, хаалганы бариулыг  2 цаг тутамд ариутгалын уусмалаар арчиж хэвшүүлсэн.

Байгууллагын нийт талбайд “Шинэ ариусал” ХХК-тай хамтран улирал бүр ариутгал, халдваргүйжүүлэлт хийж байгаа бөгөөд коронавирусын халдвараас сэргийлж, төвийн нөөц боломжоор 7 хоногт 2 удаа ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна.

2021 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр  Нийслэлийн эрүүл мэндийн газартай хамтран 146 иргэнийг ковидын түргэвчилсэн PSR шинжилгээнд хамруулахад хариу нь бүгд сөрөг гарсан.

Шинжилгээ хийх өрөө болон орчны хэсгийг зохих журмын дагуу бэлдэж үйл ажиллагааг зохион байгуулсан бөгөөд шинжилгээ дууссаны дараа шинжилгээний 2 баг тухайн орчныг халдваргүйжүүлж, гучин минутын дараа цэвэрлэгээ бүрэн хийгдсэн.

Төвийн 2 гэрийг тусгаарлах өрөөгөөр бэлтгэн, шинээр ирж буй иргэдийг байрлуулж, тусгаарлалтын дэглэм сахиулан, хуваарийн дагуу нэмэлт жижүүр болон хариуцлагатай жижүүрүүд 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.