Төвийн удирдлага сар бүр үйлчлүүлэгч иргэдийг хүлээн авч уулзалт зохион байгуулан санал, хүсэлтийг хүлээн авч үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлж байна.

Шинэ төрлийн коронавирусийн халдварт өвчний үед иргэдийн өрөөнүүдэд уулзалт зохион байгуулж 2020 оны 1 дүгээр улиралд 3 удаагийн уулзалтаар 1 дүгээр сард 122, 2 дугаар сард  105, 3 дугаар сард 145, нийт 372 иргэнийг хүлээн авч уулзсан байна. Үйлчлүүлэгч иргэдээс

-Иргэний үнэмлэх шинээр болон дахин олгуулах, хаяг шилжүүлэх

-Түр хоноглох байранд байрлах, байрнаас гарах, чөлөө хүсэх

-Нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдах

-Эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах гэх мэт хүсэлтүүд ирж байна.